Ялгуун

Posted: 2011/05/25 in Миний бодол

Аягүй сэтгэл хөдлөөд аялгуу сонсмоор санагдаад… энэ дууны үгийг хэн зохиосын болоо. Явж байгаа тань нэг л ЯЛГУУН, ярьж байгаа тань нэг л ЯЛГУУН… гэхиймаа яаая ямар нь ийм байх уу тэ. За энэ атаархал ч яахуу.  Дууны үгийг нь сайхан бичээд оруулнаа хө.

ЯЛГУУН

Явж байгаа тань нэг л ЯЛГУУН

Ярьж байгаа тань нэг л ЯЛГУУН

Харж байгаа тань их ЯЛГУУН

Хайрлаж байгаа тань нэг л ЯЛГУУН

ЯЛГУУН болохоор чамайг чих болгон сонсоноо

ЯЛГУУН болохоор чамайг зүрх болгон хүснээ. ммммммммммм

Инээж байгаа тань нэг л ЯЛГУУН

Эрхэлж байгаа тань нэг л ЯЛГУУН

Ихэмсэг байгаа тань их ЯЛГУУН

Эрхэмсэг байгаа тань нэг л ЯЛГУУН

ЯЛГУУН болохоор чамайг чих болгон сонсоноо

ЯЛГУУН болохоор чамайг зүрх болгон хүснээ. мммммммммм

Явж байгаа тань нэг л ЯЛГУУН

Ярьж байгаа тань нэг л ЯЛГУУН

Харж байгаа тань их ЯЛГУУН

Хайрлаж байгаа тань нэг л ЯЛГУУН

ЯЛГУУН болохоор чамайг чих болгон сонсоноо

ЯЛГУУН болохоор чамайг зүрх болгон хүснээ. мммммммммм

Яг ийм юм сая тохиолдлоо! Гэв гэнэт ганц шар найзынхаа блогийг уншаад учиргүй онгод ороод л нээг их юм сайхан  биччихмээр ч юм шиг санагддаг юм байна. Тэгсэн яасан, нууц үгээ мартсан. Өнөөх хэдэн таалагддаг тоо аз мазаа бодоод л хийгээд байлаа тэгсэн харин хамгийн хайртай хүний нэрээ хийсэнээ сая нэг санаж нэвтэрдэг байнашд. Эндээс бодоход хамгаас илүү хайрладаг хүн бас мартагдах үе байдын байна шөө. Ер нь өөрийнхөө мартамхай болоод байгааг мэдээд байгаа ч арай ийм дээрээ тулсан гэж еөөр бодсонгүй ээ кккк. За энэ ч ингээд дүүрч, харин яагаад ингэж удаан блогоо хөтлөхгүй байчихдаг байнаа гэсэн тоом асуулт гарч ирээд байгаам. Чухам юу ингэхэд хүргэв. Толгойтой үснээс их ажил уу? толгойд байгаа их бодлоос уу? ажлын тухайд бол халзан хүнээс арай наагуур л байгаа байх шүү энэ хавар. Харин өнөөх бодол л юу юм гэхээс. За тэгээд бодоод байхад аль аль нь биш юмаа бас. Зүгээр л ямар ч шаардлагагүй тэгээд дээрээс нь нэг ч хүнд нэмэр болохгүй зүйл бичиж байснаас нийтийн ашиг тусыг харгалзан найз шигээ чаддаг зүйлсээ хуваалцаад зураг хөрөгтэй нь тавиад байдымуу ярьшиг. За ингээд олон зүйл нуршсаны эцэст бичих зүйлсээ маргаашнаас эхлээд english хэлрүү хандуулнаа. Мэддэг чаддаг болгоноо бас сайхан системтэй хичээлтэй хамт оруулаад байдымуу. Надад ч хэрэгтэй биз. Санаа шулуудаж шийдэлд хүрэв.

Хуучны гоё дуунууд байна. Энэ хэд л хангалттай юм шиг санагдлаа. Нэмэгдэж ер нь дуу гарсан юмуу? Хэрэв гарсан бол сэтгэлд хүрсэн нь үгүй юмаа гэж. 12/31 хүртэл шинэ жилээр амьсгалаастай.ккк

дуу татаж авъя оо! gogo.share

дуу татаж авъя оо! mediafire.share

Шинэ жилийн настерин ороод удаж байнашдээ. Өөртөө таалагдсан хэдэн зургийг хурааж хуримтлуулан байж нэгтгэв. Таалагдвал татаад аваарай. HAPPY NEW YEAR!

нэг иймэрхүү жишээний. Гоёо гоё!

татъя!

Хачин хачин юм амьдралд бас тохионоо. Хэн нэгнийг хүсээгүй атлаа л гомдоочихсон байх юм. Бүүр огтоос хүсээгүй байж шүү. Тэгээд дараа нь хурц хутганаас иртэй үгэнд нь зүсэгдэж явах ч ёстой энэхэн хугацааны томоос том шарх байна даа. Мэдрэгдээд байгаа тэр дайралтыг яалтай ч билээ. Хэндээ ч ярьж доторх бугласан идээг авч хаях билээ. Сараачаад л сараачаад л… Энэ их сайн нөхөрөө. Намайг их сайн ойлгоно, сонсоно, тэвчинэ. Хамгийн гол нь бүгдийг нь хүлээцтэйгээр сонсож хамаг бүгдийг гадагшлуулж өгдөгөөрөө бусад ямар ч амьтай бүхэнээс хавьгүй илүү дээ гэж чамайг магтъя блог минь. Дув дуугүй байх нь хамгаас хэрэгтэй зүйл юм гэж бодсоор удаж байгаа ч заримдаа яагаад ингэх ёстой гэж хэмээн өөрөөсөө асууж мухардалд орох нь цөөнгүй. Ажиллаад л амьдраад л явахад хэн нэгэнтэй заавал харьцах шаардлага гардаг учраас хэл амаа ололцох гэж багагүй юм болноо. Би сэтгэл судлаач байсан бол мэргэжлийн хэнээ тусаад тэр нь хурц хэлбэрт шилжээд шар хад хавьруу яг явцан байгаа. Аз болоход арай холуур юм даа. Нэг найзын найзын найз надад хэлэхдээ чамаас би их айдаг. Чамаас ганц би ч биш миний эргэн тойрныхон айж эмээдэг гэдэг байгаа. Би юу илэрхийлэх гээд байгааг нь сайн ойлгоогүй ч ааш зан, зожиг байдлаасаа ангижрах хэрэгтэйгээ нэн даруйхан тусгаж авсан боловч өнөөдрийн байдлаар хандлага зөв тийш биш харин ч бүүр эсрэгээрээ болж мэдэхээр л байна. Би яагаад ийм хэмжээнд хүрчихэв ээ? хэзээнээс энэ сонин амьдралын хэв маяг надад дадал зуршил болчихов доо. Бодоод бодоод бас л санаанд орж иршгүй нь. Хүн гомдоохгүй, хэний ч тайван байдлыг алдагдуулахгүй байхын тулд би яах ёстойгоо харин ч хэлж мэдэшгүй нь. Сэтгэлдээ сэвгүй, хорхойд хоргүй амьдрах нь миний үлдсэн амьдралын мөрдлөгө байх болно. Мэдээж ингээд л юу хүссэн маань үүгээр дуусахгүй нь тодорхой. Энэ удаад харин өндөрөе! Үргэлжлэл бий.

Санаанд байх сайхан бүхэн нь буурал өвөөтэйгөө өнгөрүүлсэн хүүхэд нас минь билээ. Нутаг нутаг л гэнэ, одоо очиход эзэнгүй ханхайх гэр шиг илч дулаахан нь үгүй мэт. Гэрээ саналаа л гээд холоос харьдагсан. Яг санагдсан нь гэвэл гэр биш өвөө минь л байсан юм уу даа дурсан суухад. Үнсүүлэх гээд л яаран яаран босго давахад, нүдээ аниж ирээд л сахал нь хатгасхийгээд өвөөгийн минь үнсэх үнэрлэх болж таардагсандаа. Үгүйлээд баршгүй энэ хүнийг хааяа хааяахан л ингэж дурсана би. Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр нь энэ хүн  байж. Өвөөгөө дурсах биш бодох зуур л хатуу бүхэн минь зөөлөрч хамаг бүхнээс уян болсон шиг санагдах юм. Та намайг сул дорой болгоод байна уу даа. Эсвэл сэтгэлдээ тэжээж явдаг хэдэн шарыг минь тийш нь ч ийш нь ч цацаж орхихоор ингэнэ үү. Алдсан бүхэн минь авсан мэт, авсан бүхэн минь алдсан мэт болохуйд ахиад л би таныгаа дурсан сууна. Баяр, гунигтай минь хамт айлчлан ирэх таны төрхийг яасан ч ихээр үгүйлдэг юм бэ дээ! Одоо таны үрс өнөр өтгөн олуулаа болон өвөө эмээ нар болцгоожээ. Ажиглаад суухад тантай адил гэхээсээ ялгаатай л зүйл их  мэт. Нэг сайхан дуу санаанд орсныг сийрүүлбэл: …баруун хоймроо дүүргээд ханхайж суугаа нь харагдана аа, баян хангай шиг аавыгаа санаад л санаад л байна даа, дуудаад дуулаад ч ирэхгүй зүүдний алсад мордохдоо таныхаа эзгүй хорвоотой эвлэрч тэрсэлж явна даа, холын тэнгэр аав минь дээ… гээд л сайхан үнэн үгтэй дуу караокед ороод дуулах дуртай болов оо. Дурдатгал бүхэн өөр өөрийн гэсэн түүхтэйгээс хамгийн нандин нь энэхэн дурсамж минь юм. Мартагдашгүй зүйл гэж байдаг бөгөөд сэтгэлд чинь маш их хүндэтгэл төрүүлж буй бол энэ гарцаагүй эрхмийн дээд эрхэм нь юм. Нутагтаа очиход цэнхэрлэн харагдах Ноён уулыг цэнхэрээр нь л харах би дуртай. Хэрэг болгон ойртож байсан удаагүй. Холоо одсон тэр хүнийг санагдуулдаг болохоор халдаж ойртож үл чадна. Цэнхэрлэн харагдах уул та хоёр минь нутаг сэтгэл хоёр минь билээ.

Чанадад

Posted: 2010/10/15 in Миний бодол

Ойрдоо гадаад гэхээсээ илүүтэй дотоодруугаа бүүр чанадын чанадруу шагайх гэж их оролдох болжээ. Нийгэм  тэр чигээрээ гэгээрэл, бясалгалын тухай ярианд автаж эхлэж байна уу гэж ажиглагдаад. Өөрийгөө бодоод үзэхэд л ерөнхий хандлага нь гараад ирж байгаам. Би гэдэг чинь нийгмийн нэгээхэн хэсэг бөгөөд гарцаагүй бүрдүүлэгч хувь хүний нэг нь мөнөөсөө мөн. Хүн төрөлхтөн цаг ямагт ямар нэг зүйлийг тэр дундаа хэн нэгнийг  таньж мэдэхийг оролдсоор ирсэн бөгөөд түүнээсээ өөр өөрийн гэсэн ойлголтоор тайлбар өгөн шийдэлд хүрэхийг эрмэлзсээр байгаа билээ. Энэ нь энгийн нэгэн дэлхий дээр эгэл биеийг олж төрсөн талаар биш арай л өөр дотогш өнгийсөн гүн гүнзгий хэрнээ яг л бидэнтэй хамт оршсоор байгаа би гэж хэн бэ, энэ хэвээрээ л байгаа би-гийн тухай ойлголт байгаа юм. Хувирах талаар бодож эхлэхэд л би шаналдаг. Тэгэхлээр ингэх шаардлага надад ерөөсөө алга юм гэдгийг өдрөөс өдөрт мэдэрч байх юм. Байгаа юм байгаагаараа яг хэвэндээ харин ч сайхан. Нэг үе, “өөрчлөлтийг өөрөөсөө” уриатай их тэмцэгч байж билээ. Магадгүй би өөрийгөө ажиглаагүй ч юм бил үү ямар нэгэн зүйл надаас өөрчлөгдсөн байхыг үгүйсгэх аргагүй юм. Ингэж төөрч будилж явах хугацаандаа оюун бодлыг цэгцлэх нь юуны магад гээд гэгээрэлд хүрсэн хүмсүүдийн түүх, бодол сэтгэлгээний нилээдгүй бүтээлүүдтэй танилцаж өөрийнхөө хэмжээнд тунгааж амжив. “Мял багшийн гэгээрсэн түүх”,  “Чанадын чанадад”, “Зэн-буддизм Амьдралаас ангижрахуй” тэргүүтнээс гадна энергийн шилжилтийн Термодинамикийн хуулиудыг хүртэл ухамсарлах гэж хичээвээ гэж. Ер нь аль ч бүтээлд дурьдагсан санаанууд эцэстээ байгаа зүйлийг байгаагаар нь сахин хамгаалах тал дээр очоод төгсөх бөгөөд гарцаагүй үнэн бөгөөд худал гэсэн ойлголт үгүй юм. Аль нэгнийг сайн хэмээвэл нөгөөх нь муу болох талтай бөгөөд энэ хооронд нэгээхэн ч ялгаа үгүй л мэт. Хүн чи юу хүснэ түүнийгээ л хий. Хэн нэгнийг бас чи шүүх шаардлагагүй ба чи хүссэнээрээ байх дуртай байхад тэр хүн ч мөн ялгаагүй тийм байгааг л ямагт санууштай юм. Сэтгэл шаналалын эх үүсвэр нь эцэстээ миний бодлоос үүссэн хийсвэр зүйл бөгөөд ухаад ухамсарлаад шалтгаан нь яг энэ юм шүү гэх зүйл үгүй л байдаг бололтой. Бодол-үйл хөдлөлийг, үйл хөдлөл-оршин тогтнохуйн үндэс юм болов уу? Иймд бодол үйл хөдлөлөөс илүү нарийн. Хүн өөрийгөө үйл хөдлөлөөс хамгаалж чадна, харин бодлоос хамгаалж чаддаггүй. Тэгэхлээр заавал энэ олон бодлыг бул чулуу болгон сэтгэлдээ хураах шаардлага үгүй болж таарч байгаа биз.  За даа ингээд би бас бодолгүй байхын тухай илэрхийлэх гээд байгаа хэрнээ бүгд л миний бодлоор дамжигдан энд бичигдэж байгаа билээ. Тэгээд ч ер нь бодож болгоож, санасанаа сийрүүлж, сайн гэж ойлгосон бүхнээ үйлдээд явахад л хүн гэж нэрлэгдэж байгаагийн утга нь уичр нь бүтэх бизээ. Миний л хувьд хэрэндээ л чанадруугаа өнгийн сэтгэгдлээ бичлээ.  ***НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ*** гэсэн сайхан ишлэлийг төгсгөл болгон энэ удаагийн бичлэгийг өндрөлмүү.