Мэдэхэд илүүдэхгүй, мэдээгүй гээд дутахгүй

Галакти1к

Галактик гэж юу вэ? Хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэг нэгэндээ физик нєлєє учруулдаг одод, оддын бєєгнєрєл, тэдгээрийн оршин буй орчинг нийтэд нь одны аймаг буюу галактик гэдэг. Галактикийн тєвийн эргэн тойронг түүний цєм гэнэ.

Манай галактикийн тєв Нумын ордонд байрладаг байна. Манай галактик нь тєв орчмоороо одод нь хоёр тийш цүлхийж бємбєрцєг, захаараа нимгэрч хавтгай хэлбэр олох учир зээрэнцэг гэмээр тєрхтэй дvрс үүсгэдэг. Зээрэнцэгийн хавтгайг галактикийн хавтгай гэдэг. Манай галактикийн тєв цємєєс гарсан мушгиа салаануудтай байна. Эдгээр салаанд халуун од, хэт аварга од, одны сарнимал бєєгнєрєл, бадмаараг элбэг байдаг. Манай нар галактикийнхаа тєвєєс 25-30 мянган гэрлийн жилийн зайд оршдог ажээ.

Галактикийн бүх од түүний тєвийг тойрон эргэнэ. Манай нар галактикийн тєвийг тойрон 280км/с-ийн хурдтай хєдєлж, 200 сая жилийн дотор нэг удаа бүтэн эргэдэг. Америкийн эрдэмтэн Хаббл XX зууны эхээр Адаг чуулганы ордон дахь манацрын фотоспектрийг судлах үедээ тэнд маш олон од, оддын бєєгнєрєл, бадмаараг байдгийг ажиглаж, бас шинэ одны дэлбэрэлт болж байгааг ч илрүүлжээ. Хаббл бадмаарагийн үзэгдэх хэмжигдэхүүн, хувирах хугацааг судлаад мананцар байдалтай харагдаж байгаа зүйл нь манай галактикийн хил хязгаарийн гадна алс хол байгаа асар олон одыг багтаасан бүхэл бүтэн систем буюу галактик болохыг тогтоожээ. Адаг чуулганы V одны дэргэд энгийн нүдэнд толбо тєдий харагдах энэ галактик биднээс 700 км зайтай бєгєєд манай галактиктай тєстэй мушгиа хэлбэртэй, масс хэмжээгээр бол бүр том юм. Энэхүү галактикт ихэнх нь бадмаараг маягийн хэдэн зуун хувирдаг од, 300 орчим бємбєрцєг бєєгнєрєл, 200 гаруй тодордог од байгааг ажигласан байна. Хожуу олон шинэ галактик нээгдсэн бєгєєд эдгээр нь хэмжээ хэлбэрийн хувьд янз бүр ажээ. Алдарт жуулчин Магелланы аялалын vед тэнгэрийн ємнєд хагас бємбєрцєгт хоёр том одны манан ажиглагдсаныг Магелланы их, бага үүл гэж нэрлэсэн бєгєєд эдгээр нь зєв биш, хэлбэргүй галактик байдаг ажээ.
Дэлхийгээс 150.000 гэрлийн жилийн зайтай орших Магелланы их, бага үүл галактикууд нь чухамдаа манай галактикийн дагуул юм. Галактикуудийг vзэгдэх дүрс хэлбэрээр нь мушгиа, эллипс, оноох хэлбэргүй гэж ангилна. Оноох хэлбэргүй галактикууд мушгиа галактикаас хэмжээ багатай, тооны хувьд цєєн байдаг ажээ. Эллипс хэлбэртэй галактик элбэг байдаг. Эдгээрийн дотор хэт аварга од, мананцар байдаггүй ажээ. Хоорондоо ойрхон оршиж харилцан үйлчилснээс хэлбэр нь гаждаг галактикийг харилцан үйлчлэгч галактик гэдэг. Манай галактик ойрын дагуулууд болох Магелланы үүлс-галактикуудтай хамт харилцан үйлчлэгч системийг бүрдүүлдэг. Магелланы үүлнүүдээс манай галактик руу нарны массыг 100 дахин авснаас багагүй масстай хийн урсгал ирж байдаг байна. Тvvнийг Магелланы урсгал гэж нэрлэжээ. Олонхи галактикийн цємєєс их хэмжээний энерги ялгарч байдаг. Тэдгээрийг идэвхт цємтэй галактик гэдэг. Идэвхт цємтэй галактик цахилгаан соронзон долгио цацруулна. Тэдгээрийг квазар гэж нэрлэдэг. Квазар нь хамгийн хол оршдог эрхэс юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s