Өдрийн шигтгээ

Галидаса

Энэ өдрийг сайн харж аваарай! Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү! Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал Өчигдрийн амьдрал чинь сайхан зүүд шиг санагдана Угтан авах маргаашийн өдөр тань Учрал дүүрэн итгэл төрүүлнэ Өнөөдөр бид жаргалтай амьдрана гэж үүрийн туяаг тосон хэлээрэй. Сайхан амьдарцгаая!

Гераклит

Хувьсах хуулиас бусад бүх юм өөрчлөгдөж байдаг.

Гераклит

Хүн нэг голын усанд хоёр дахин орж чадахгүй.

Шефер

Хүнд хүн шиг хүн байхаас өөр зорилго байх ёсгүй.

Аристотель

Би өөртөө зав чөлөө гаргахын тулд л завгүй явдаг.

Оноре де Бальзак

Үр ашиггүй зүйлд шимтэх нь оюун ухааны муу соёлын эхний шат юм.

З. Бат-Отгон

Монголчууд газраа биш толгойгоо ухаж байж баяжина!

Цицерон

Өнөөдөр бахархах юмгүй хүн л өчигдрийнхөө гавъяагаар сагсуурдаг.

Гёте

Хамгийн инээдтэй хүсэл бол хүн бүхэнд таалагдах хүсэл.

Сайн хийж чадахгүй бол бүү хий.

Ларошфуко

Бусдаас илүү ухаантайгаа харуулахгүй байж чадахын тулд маш их ухаантай байх хэрэгтэй.

Шопенхауэр

Ер нь өөртөө дайсан цуглуулъя л гээгүй юм бол бусдаас илүүгээ харуулахгүйг хичээсэн нь дээр юм.

Жан дө Лабрюйер

Хүн бага ярьлаа гээд гэмших нь ховор, харин ч дэндүү олон үг хэлчихлээ гэж харамсах нь олонтаа. Энэ бол бүхний мэдэх хуучны үнэн ч, хүмүүс үүнийг дандаа мартдаг.

Маттиас Клаудиус

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь, харин ярьж байгаа бүхнээ дандаа мэдэж бай.

Хомер

Та ямар үг хэлнэ, хариуд нь тийм л үг сонсох болно.

Кабус

Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх явдал.

Антисфен

Хүнд зайлшгүй чухал нэг юм бол хэрэггүй зүйлсийг тухай бүрт нь мартахын ухаан юм.

Хилон

Хамгийн мэргэн гүн ухаантан ч мунхаг асуултад бүдэрдэг.

Абу-ль-Фараж

Би тун бага юм мэднэ. Гэхдээ түүнийгээ төгс хэмжээнд мэднэ.

Comments
  1. Anonymous says:

    jl,kk

  2. altanzul says:

    би нэг шигтгээ нэмъе “Аль нэгийг нь сонгох болно: эсвэл амьдрах, эсвэл ярих” Жан Поль Стартр

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s