Н.БАГАБАНДИ Шувууд даль жигүүрийнхээ хүчээр зах хязгааргүй уудам огторгуйд элин халин нисдэг билээ. Хүүхэд, залуус та нар танин мэдэхүйн орчлон ертөнцийн уудам орон зайд шувуу адил чөлөөтэй нисэх хүсэл мөрөөдөл тээж яваа, мэдээж. Нисэхийн тулд та бүхэнд шувуудын адил даль жигүүр хэрэгтэй. Энэхүү даль жигүүр нь мэдлэг юм. Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэн газартаа хаалт хориггүй [...]
Archive for May, 2009
Дэлхий дээр зургаан тэр бум хүмүүн уйлж, инээж, уншиж, бичиж, дуулж, бүжиглэж, бодож, сэтгэж, алдаж, онож… амьдарсаар. Энэ олны дундаас өөрийгөө бас бусдыг мэдрэн амьдрана гэдэг сонирхолтой бөгөөд их авъяас шаардсан хэрэг бололтой. Би, оршин байна гэдэг юутай аз вэ? Хэнээс ч, юунаас ч хараат бус сэтгэж чадаж байгаа нь хэний өгсөн, эсвэл хаанаас ирсэн [...]
Эссэ хэрхэн бичих вэ? Эссэ гэдэг харь хэлний үг болоод ч тэр үү, эссэ бичнэ гэдэг бидэнд нэлээд хэцүү даалгавар байдаг билээ. Тэгвэл чамд эссэ бичихийн энгийн нууцыг нээе. Энэхүү бяцхан нууцыг судлан мэдээд, өөрийн гарт оруулсан байхад чиний хувьд санаагаа олох, дэлгэрүүлэн бичих, төгсгөл хийх гээд эссэтэй холбоотой, тархи гашилгасан олон асуудлууд үгүй болж, [...]
Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билигтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ [...]
Хөгжилтэй Д’Артанъян ба Шадар гурван цэргийн түүхийг уншаагүй эрхэм ховор бизээ. Энэ зохиол адал явдал арвин, бас зарим хэсэгтээ надад л лав их хөгжилтэй санагдаж байсан юм. Зохиол эхлэхдээ залуу Д’Артанъян шадар цэрэг болохыг хүсэн Парис хотыг зорино доо. Энэхэн үедээ сагсуу, сэргэлэн нэгэнээр дүрслэгддэг. Сүүлдээ ч түүн шиг гярхай сэргэлэн нөхөр үгүй болно доо. [...]
Н.БАГАБАНДИ Монгол түмний үндэсний бахархал болсон эрийн гурван наадмын нэг төрөл нь сурын харваа билээ. Найман зуу гаруй жилийн тэртээд Есөнхээ мэргэн 335 алд газар харван байг онож, дээд амжилт тогтоожээ. Энэ аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингэсийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон түүхтэй.Нум сумын эд [...]
Н.БАГАБАНДИ Өөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг. [...]
Н.БАГАБАНДИ Мөрөөдөлгүй хүн даль жигүүргүй шувуутай л адил. Тэнгэр бурхан зах хязгааргүй огторгуйн уудамд элин халин нисэхийн тулд шувуудад даль жигүүр өгсөн бол, хүнд зах хязгааргүй уудам орон зайд сэтгэн бодож, сайн сайхан бүхэнд тэмүүлэх мөрөөдлийг өгсөн. Мөрөөдөл шувуудын далавчнаас хавьгүй хүчтэй даль жигүүрийг хүнд хайрлана.Мөрөөдөл хэмээх хүчит даль жигүүрийнхээ тусламжтайгаар хүн өндөр сүрлэг уулсын [...]