Манай Монгол хэл гадаад үгсийг маш түргэн өөриймшүүлэн харь үг гэсэн бүлэг үүсгээд түүндээ хялбархан амьдрах байрыг нь бэлтгээд хүмүүс маань харин боломж л олдвол тухайн үгсийг ажилгүй үлдээчихгүйн тулд ярьж, хэлж, бичиж, харьцаж маш дотноор хүлээн авч, хэв маягаа болгодогоороо бусад орнуудаас нилээдгүй онцлогтой. Үүгээрээ онцлогоо гэж! Амар ч юм уу нэгэн бодлын. Гэтэл биднийг баруун өмнөдөөс зүүн умард хүртэл бүслэн орших бидний хэлж заншсанаар урд хөрш маань шинэ үг хэллэг нэмэгдэх тутамд буурал эрдэмтэд нь үсээ халзлан байж шинэ ханзыг хэлэлцэн зохиож суух. Тэд хийх ажил олдохгүй дээ л ингэж сууна, бид хийх зүйл зөндөөтэйдөө л түүнийг тунгаан хэлэлцэх цаг алга уу? Дэлхийг нацист үзлээр доргиосон Герман орон л гэхэд эх оронд нь харь хэлээр шулганалдах бусдыг үзэж чаддаггүй билээ. Тэдэнд Гитлерийн суулгасан үндэсэрхэг үзэл яс маханд нь гүн шингэн үлдсэнээр 2 хэсэг бутарсан гүрэн маань хожим нийлж чадсан билээ. За тэгээд гол зүйлрүүгээ орьё! Энэ Know How гэдэг үгнээс нэг боллоо. Ерөнхийд нь дээр дурьдсанчлан энэ үг хэдийнэ орчуулагагүй ойлгогддог болсоон бидний дунд. “Яаж гэдгийг мэдэх” гэх юм уу даа үгчилбэл, махчилбал. Юуг яаж хийх, ямар хэмжээнд хийж гүйцэтгэх гэдгийг хүн бүр боддог ч гүйцэтгэх тал дээрээ тэрийн болгон хангалттай байж чаддаггүй. Миний л хувьд. Иймээс л хайж явсан зүйлээр минь нэрлэгдсэн энэ номтой тааралдахгүй юу. Өмнө нь Америкад суралцсан тэмдэглэл номоор нь зохиогчийг багагүй гадарладаг, боловсролынх тухайд бүүр доторлохуйц хэмжээнд мэддэг болсон гэж өөрийхөө хувьд дүгнэлт хийгээд амжсан билээ. Хүний амьдралын түүх бүр ямар нэгэн хэмжээгээр сургамж, сургааль болон үлддэг. Харин энэ хүний ажлын түүх бол залуу хүмсүүдийн хувьд ялангуяа эмэгтэй хүний турхайд хэрэг болгож тусгаж авахаар санаа, сэдлүүдээр дүүрэн байна. Хэн нэгэнд мэддэг, мэдсэнээ хэлж сануулах гарцаагүй сайхан сэтгэлийн илрэл гэж миний хувьд үздэг учраас энэхүү Монгол, чадварлаг эмэгтэйн ноу хаутай зав гарвал танилцаарай гэж хэлэх байна.
Comments
sain bna uu ta sain bna uu.bi taniig taniad udaagui bna ldaa.yagaad ch um bi taniig xundelj bna.tanias surax um ix bna.tantai xolbootoi bj boloxuu
hi.oird blogdoo yamar ch bichleg oruulaagui ee.tsag turiin uimeen gedeg shig setgel sanaanii uimeen tuunees dutaxaargui b.a.bodold orj irex yum zunduu b.gaa ch bichix gexeer l boloxgui b.a.za za yamartai ch bayarlalaa.xolbogdoj yadaxaar tiim xetsuu xol xun bish shuu dee.durtaigaaraa l shiideerei
sain bnuu? Ts.Oyungerel egchtei xolboo barix arga xelj ogooch, yadaj email xaygiig ni ch yumuu. yariltsaj uzmeer sanagddag yum, tuslaach???
uneheer mundag hun shuu minii huwid ene huniig hundelj hairlaad todrhio hemjeenii hugatsaa ongorson
dahin ymar nom hewleh bol gej bodoj hurdan gargaasai iim tiim utgata nom gargawal zaluus bidend heregtei bna geed l yriltsahiig bas husdeg ih engiin hun bhaa bi tegj bodoj bna
blog umuu hariltsah haygiig ni olj ogch tuslaachee
nogoon nuden lamiin hoerdugar dewteriig tesen ydan huleegeedl bj bnadaa oor bas zondoo zondoo nomuudiig kk
Сайн байна уу та? танаас зөвлөгөө авах гэсэн юм аа гадаада сурах талаар email хаягаа өгөөч
Яг ямар асуудал байгаагаа бичиж үлдээнэ үү! Гадаадад суралцах талаар нилээдгүй олон зүйлсийг судласан болохоор мэдвэл, чадвал туслахад бэлэн байна. Мэдэхгүй бол мэддэг нэгнийг зааж өгч болж байна.
Sain bna uu Bi Ouyngerel taniig hvndelj tanias vlger duurailal abdag hvmvvsiin neg bna Ta bol vneheer daichin mundag emegtei Bi tani shig baihiig hichej moroodoj yabdag Tanii nomnuudiig unshahad nadad tseneg orson uym shig l boldog shv Tand bayarlalaa
сайн байна уу тантай уулзах цаг авч болох уу
sain bainuu anu-d suraltsah talaar asuuh gesima facebook haegaa ogooch
Мэдлэг, боловсорол гэж юу вэ? тодорхойлолтыг нь ..