Motivational stories

Introduction болгож хэдэн зүйл хэлэхийг хүслээ. Үзсэн харсан, дуулсан мэдсэнээ хуваалцмаар санагдах юмаа. Айхтар их биш ч гэлээ өөрийнхөө хэмжээнд чадан ядан бичиж байна. Stories гээд энэхүү Empathy -гаас гаргаж байгаа цуврал ихээхэн сонирхол татав. Хэдийнэ уншаад дуусцан ч ахин дахин уншмаар. Хүн чанар зулгаахгүй байх тохиолдол үе үе илэрмэгц өнөөх номоо уншаад ухаарах жишээтэйшд. За яахав над шиг ийм маягаар өөрийгөө хүмүүжүүлэгч нөхдөд хэрэг болж юуны магад. Гол нь English Mongolian гэсэн аятайхан хувилбар. Хажуугаар нь хэлээ давтчихна ашигтай. За тэгээд утгачилсан орчуулга хийгдсэн учраас үгийн хувирах хэлбэр өгүүлбэрт илэрхийлж болох утга санаа гээд авах зүйл их юм. Мань мэт чинь үгчилэн орчуулаад модноос хатуу юм болгоод хаячиж байгаа юм чинь. Нэг муу юм ойлгоод байхымаа гэхдээ ккк. За тэгээд цуврал маягаар оруулна. Дуусчихвал өөрөө олж байгаа мод байна уу төмөр байна уу хамаагүй ээ орчуулаад л бичнэ дээ кө.

After reading these stories you will see life differently. Энэхүү түүхүүдийг уншсаны дараа та амьдралыг өөрөөр харах болно.

What will my reward be?

One day a fisherman was lying on a beautiful beach enjoying the warmth of the afternoon sun and the prospect of catching  a fish. About that time, a businessman came walking down the beach, trying to relieve some of the stress of his workday. He noticed the fisherman sitting on the beach and decided to find out why this fisherman was fishing instead of working harder to make a living for himself and his family.  “You aren’t going to catch many fish that way,” said  the businessman to the fisherman. “You should be working rather than lying on the beach!” The fisherman looked up at the businessman, smiled and replied, “And what will my reward be?” “Well, you can get bigger nets and catch more fish!” was the businessman’s answer. “And then what will my reward be?” asked the fisherman, still smiling. The businessman was beginning to get a little irritated with the fisherman’s questions. “You can buy a bigger boat, and hire some people to work for you!” he said. “And then what will my reward be?” repeated the fisherman. The businessman was getting angry. “Don’t you understand?” You can build up a fleet of fishing boats, sail all over the world, and let all your employees catch fish for you!” Once again the fisherman asked, “And then what will my reward be?” The businessman was red with rage and shouted at the fisherman, “Don’t you understand that you can become so rich that you will never have to work for your living again! You can spend all the rest of your days sitting on this beach, looking at the sunset. You won’t have a care in the world!” The fisherman, still smiling, looked up and said, “And what do you think I’m doing right now?”

Цаг нь болохоор

Америкийн баян бизнесмен залуу томилолтоор Мексикийн нэгэн тосгонд очжээ.  Боомтоор өнгөрч явтал жижиг завиа загасаар дүүргэсэн загасчин түүний анхаарлыг ихэд татав. Сонирхон очоод “Сайн байна уу?” Энэ загаснуудыг барихад та хэр хугацаа зарцуулсан бэ?” гэж асуув. Тэгэхэд загасчин нэг хоёр цагийн дотор л барьсан гэв. Тэгээд яагаад дахин хэдэн цаг суугаад өшөө олон загас барьж болохгүй гэж гэхэд, загасчин барьсан загас маань гэр бүлээ тэжээхэд хангалттай гэж хариулав. Бизнесмен залуу сониуч зангаар загасчныг бусад цагаараа юу хийдгийг асуув. Загасчин: Өглөөгүүр бага зэрэг загас барьдаг. Дараа нь хүүхдүүдтэйгээ тоглож тэдэндээ цаг гаргадаг. Өдөр болоход эхнэртэйгээ хамт үндэсний бүжиг бүжиглэдэг. Тэгээд орой болоход найзуудтайгаа гитар тоглож цагийг зугаатай өнгөрөөдөг. Зай завсаргүй л өдрийг өнгөрөөдөг дөө залуу минь гэв. Тэгэхэд залуу: Би Харвардад магистр дүүргэсэн. Чамд тусалж чадна шүү. Загас барихдаа илүү цаг зарцуулж бүр том онгоцыг дүүргэх хэрэгтэй. Одоо олдог орлогоороо арай том завь аваад богино хугацаанд загас агнуурын аж ахуйн эзэн болж болно. Иймэрхүү байдлаар барьсан загасаа зүгээр ирж авах хүмүүст биш бөөнөөр нь авдаг байгууллагад зарчихна. Тэгээд өөрийн гэсэн загасны фермтэй ч болохыг үгүйсгэхгүй шүү дээ гэв. Загасчин бодлогшрон “тэгвэл саяын чиний ярьсныг хийхэд хэдэн жил зарцуулах вэ?” гэж асуув. 15-20 жил гэж залуу хариулав. Тэгээд дараа нь яах вэ гэж загасчин сонирхов. Бизнесмен залуу инээмсэглэснээ “одоо хэлэх зүйл маань хамгийн чухал хэсэг нь. Цаг нь болохоор байгуулсан компанийнхаа хүрээг тэлж хувьцаа гарган их мөнгө олж болно. Богино хугацааны дотор баяжиж саятан болно шүү дээ” гэв. Загасчин  “ммм… тэгээд дараа нь?” гэж асуулаа. “Яах юу байхав, дараа нь тэтгэвэртээ гар. Насны эцэст жижиг тосгонд суурьшиж аваад хүсвэл дуртай үедээ загас барьж эхнэртэйгээ бүжиглэж, хүүхдүүдтэйгээ тоглон орой нь нөхөдтэйгээ гитардаж, дуулж, хуурдаж, тоглож яагаад болохгүй гэж. Гайхалтай биш гэж үү?” гэхэд загасчин: Мэдээж сайхан байлгүй яахав. Таныг харахад тэгээд би юу хийж байх шиг байна? гэжээ.

Comments
  1. altanzul says:

    Blogtoo shine bichleg oruulaacheee net ruu orhoor biirbeh, haiku-aas oor unshjih site oldkuu bna shdee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s